• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-23 14:58:15    
Эрдэмтэн Юй Дань

Хятадын Олон Улсын Радио

  

      Юй Дань бол Бээжингийн Багшийн Их Сургуулийн кино телевизийн хэвлэлийн пакультетийн эрхлэгч бөгөөд өөрөө мөн кино телевизийн судалгааны доктор юм. Тэрээр хятадын Төв Телевизийн 50 шахам телевизийн нэвтрүүлэгт зохион төлөвлөх, найруулах зэрэг ажлыг урьд хожид хийж өгсөн боловч, 2006 оны 10-р сараас өмнө нийгэм нийт " Юй Дань" гэсэн нэрийг төдий л анхааралдаа аваагүй. Сүүлээр нь тэрээр Төв Телевизийн " зуун эрдэмтэний ярианы тавцан" гэсэн нэвтрүүлэгт " шүүмжлэлт өгүүлэл"-ийг тайлбарлан яриад, үзэгч олны халуун тусгал хүлээсэн юм. 2006 оны 11-р сарын 26-д Юй Даны бичсэн " шүүмжлэлт өгүүлэлийн тухай Юй Даны төрөгдөл" гэсэн номд гарын үсэг зуран анх гүйлгээнд оруулах ёслол болж, ганц өдөрт 12600 ширхэг худалдсан байна. Энэ номыг хэвлүүлсэн Жүн хуа шүжюй гэсэн хэвлэлийн газрын орлогч ерөнхий редактор ноён Гү чин хэлэхдээ:

     " Энэ номыг одоод хүрч иртэл 1 сая 500 мянган ширхэг худалдаж, борлуулгын хэмжээ нэмэгдсээр байна. Энэ ном яагаад ийм сайн борлуулагдаж байгаа бэ? Гэвэл, миний үзэхээр нэгд энэ бол сонгодог зохиол, хоёрт энэ бол нэвтрүүлэх үүрэг гүйцэтгэсэн зохиол байгаа юм. Энэ бол маш чухал хүчин зүйл мөн. Юй Дань бол уламжлалт соёлыг ард олонд яаж дэлгэрүүлэхийг нэвтэрхий ойлгосон хүн. Юй Дань өндөр үр ашигтай, маш гарамгай сайхан уламжлан нэвтрүүлэх ажил хийсэнээр, түүний бичсэн " шүүмжлэлт өгүүлэлийн тухай төрөгдөл" гэсэн ном нь хүн ардын сэтгэлийн гүнд нуугдаж байсан Хятадын уламжлалт соёлын хүчин зүйлийг болон хйр сэтгэлийг сэргээсэн юм" гэжээ.

1 2 3