• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-23 14:58:15    
Эрдэмтэн Юй Дань

Хятадын Олон Улсын Радио

  

     " Шүүмжлэлт өгүүлэл" бол Хятадын Күнзийн сургалтаны сургалыг үүсгэгч Күнз болон түүний шавь нарын үгийн түүврийн эмхэтгэл бөгөөд бараг манай тоололоос өмнөх 3.4-р зууны үед ном болон бичигдсэн чухал зохиолын нэг юм. Хоёр мянга гаруй жилийн турш " шүүмжлэлт өгүүлэл"-ийг тайлбарласан хүн 2000 гаруйд хүрч, " шүүмжлэлт өгүүлэл"-ээр үндэс болгон Күнзийн амьдралын үзэлт, гүн ухааны үзэлт, ёс суртахууны үзэлт, улс төрийн үзэлт, сурган хүмүүжлийн үзэлт, эдийн засгийн үзэлт, урлагийн үзэлтийн тухай зохиол бүтээл 10 мянга гаруйд хүрч байна. Түргэн хурдацтай олон ургалцал орчин үеийн нийгэмд " шүүмжлэлт өгүүлэл" нь хүмүүст аажмаар мартагдсан боловч, Юй Дань телевизийн нэвтрүүлэгт үлгэр ярих хэлбэрээр, " шүүмжлэл өгүүлэл"-ийг гүн утгаас нь гүйхэн ойлгоцтой, олон давхаргаар ярьж, хүмүүсийн " шүүмжлэлт өгүүлэл"-ийн тухай удаан он нуугдсан халуун урмыг хөгжөөсөн байна. Энэ тухай Юй Дань хэлэхдээ:

     " Эртний сонгодог зохиолыг хөгжөөн сэргээхэд зөвхөн сонгодог зохиол байгаад л болчхох биш, түүнийг нарийн сайхан тайлбарлах хэрэгтэй. Биднийг суралцаж байгаа үед, сонгодог зохиолыг уншихдаа маш хүндэтгэж, бүх оюун ухаанаараа түүнийг ойлгон эзэмшиж, дээдэлж байсан. Хэрбээ ийм хүндэтгэлт сонгодог зохиолыг нэвтрүүлэн дэлгэрүүлэх гэсэн үсэгтэй холбох юм бол, бид түүнийг хүндэтгэн шүтэх сэтгэлгээ орхиж, ёс номыг хүн ардад нэн ойртуулах нь чухал ажил болох юм гэжээ.

      Юй Дань өөрөө 4 настайгшаасаа " шүүмжлэлт өгүүлэл"-ийг уншсан бөгөөд эцэг нь утга зохиол түүхийн судалгааны ажил хийж, тэрээр хархан багаасаа Хятадын уламжлалт соёлын шимийг хүртсэн байа. Юй Дань Хятадын эртний уран зохиолын сэдвээр магистарын цол хамгаалж, бага насандаа хүний эрхээр шүүмжлэлт өгүүлэлийг уншиж байсанаа санаачлагаасаа судлаж эхэлсэн байна. Юй Дань шүүмжлэлт өгүүлэлийг хэцнээн удаа уншссанаа тооцох аргагүй ч, унших болгон шинэ танилттай болж байдаг.

      Эртний согодог зохиол нь одоох амьдралаас төдийл холгүй гэж Юй Дань үздэг. Телевизийн нэвтрүүлэгт " шүүмжлэлт өгүүлэл"-ийг тайлбарлан ярихдаа тэрээр бодит байдал болон өөрийн ойлголттойгоо уялдуулан, мөн тухайн үеийн цаг төрийн мэдээ, Хятадын болон гадаадынхыг уялдуулан урсам сайхан ярьж, хүмүүсийн сэтгэлийг татсан үр ашигт хүрсэн юм. Энэ бол их сургуулийн хичээлийн танхимд эрдэм шинжилгээний онол тайлбар хийж байгаа биш, харин ард олонд тайлбарлан дэлгэрүүлэх ажил хийж байгаа бөгөөд 15 насанаас дээших хүмүүсийг " шүүмжлэлт өгүүлэл"-д дур сонирхолтой болгож, бүрэн ойлгуулахын төлөө юм гэж Юй Дань ярьж байлаа. /Пэрлаймаа орчуулав/


1 2 3