• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-11 18:30:17    
Бээжин хотын гудамжны соёл

CRI

     Найрамдлын гүүр нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" буланг сонсч байгаад баярлалаа. Би Энхцэцэг, Сайн байцгаана уу.

     7 хоногийн өмнөх нэвтрүүлгээрээ Бээжин хотод цаг агаарын хувьд хувирамтгай, тогтворгүй өдрүүд болж байна гэж байсан бол сүүлийн өдрүүдэд үл мэдэг салхи сэвэлзсэн, намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Бээжин хотод 4 сар гаруй амьдарсан ч энэ хотыг таньж мэдэх яагаа ч үгүй шиг, өдөр бүр л сонин содон ямар нэгэн юм олж үзэх юм. Гадаа дулаарснаас хойш Бээжин хотын гудамж зээлийн амьдрал буюу гудамжны соёл сэргэн амилах шиг.

     Улаан дэнлүү өлгөсөн хоолны газрууд гаднах талбайгаа өргөтгөн тохижуулж, тэнд хооллож, ундалж, ярьж хөөрч байгаа хүмүүс дүүрэн. Хятад хүмүүс хоолны ширээний ард суухаараа бузгай чанга дуутай болцгоох юм. Гудамжны дэлгүүрүүд ч ялгаагүй талбайгаа өргөтгөн арилжаа наймааны ажил ч буцалж байх шиг. Тэгээд эрхэм сонсогчидоо, энэ удаагийн буландаа Бээжин хотын гудамжны соёлын талаар сэтгэгдлийг нь сонсохоор мэргэжилтэн Энхтуяаг урьж оролцуулж байна.

     Манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. - Бээжин хотод хир дасч байна даа?

     -Сонсогч Та бүхэнтэйгээ радио долгионоор уулзаж байгаадаа баяртай байна. Би бас Бээжин хотод ирээд удаагүй хүн л дээ. Бээжингийн тухай ярина гэдэг үнэндээ хэцүү, яагаад гэхээр манайхан үргэлж ирж очиж байдаг хот шүү дээ. Хүн бүр Бээжингийн талаар тодорхой ойлголттой байдаг болохоор тэр л дээ.

1 2 3