-Ямар дэлгүүрт очвол зүгээр вэ? Манайхан Бээжинд ирэхээрээ shopping их хийдэг?
-Би зав муутай болохоор хагас бүтэн сайны амралтаараа л дэлгүүрээр ордог доо. Миний хувьд Ванфужингийн дэлгүүрээр очих дуртай. Oriental Plaza гээд том дэлгүүр бий. 1-р давхартаа миний ойлгосноор, Хятад улсын өөрсдийнх нь үйлдвэрлэдэг дэлхийн болон дотоодын brand барааны дэлгүүрүүдтэй. 2 давхарт нь экспортоор оруулж ирсэн гадаадын нэртэй brand-үүдийн дэлгүүрүүдтэй. Нэгдүгээр давхрын бараа нь үнэ нь боломжийн чанартай байдаг бол 2-р давхарын дэлгүүрүүдээр орж нүдээ л хужирлана даа. Үнийг нь сонсвол их том тоотой юм билээ. Ер нь Бээжингийн барааны үнэ барууны том том дэлгүүрүүдтэй харьцуулахад гайгүй болохоос тийм хямд бас бишээ.
- Гэхдээ хямд үнэтэй Хонгконг зах гэхчлэн газрууд байдаг бишүү?
- Тэнд үнэндээ бүх л brand-үүд бий л дээ. Гэхдээ манайхны ярьдгаар хулхи бараа нь дийлэнх дээ.
-Ванфужингийн гудмаар орой алхахад бас сайхан, тийм үү?
-Тиймээ ер нь бол дэлгүүрт орж юм худалдаж авах гэхээсээ гудамжаар нь алхаж, харж, сонирхож явахад бас зүгээр л дээ. Ялангуяа манай худалдаа, үйлчилгээний газрын хүмүүс санаа аваад орчноо тохижуулах, худалдан авагчаа татах зэрэг үйлчилгээний соёлоос нь санаа авч суралцмаар юм их байгаа харагддаг. Бээжингийн гудмаар алхахад байнга л хүмүүс бужигнаж, буцалж байдаг болохоор олж үзэх сонин юмсаар байнга л дүүрэн байдаг. Заавал том гэхгүй ердийн жижиг гудмаар ч явж сонирхдог хүмүүс бий. Ер нь аль аль нь л сонин байх даа.
-Аятайхан цамц ер нь ямар үнээр авах бол?
-Ёстой хэлж мэдэхгүй. Ямар brand-н, ямар загварын цамц авах вэ гэдгээс болоод үнэ нь харилцан адилгүй шүү дээ.
-Бээжингийн гудамжны бас нэг онцлог нь гудамжиндаа хоол их зардаг. Хоолны газар их тэй байдаг нь, тийм үү?
-Ажиглаад байхад хүмүүс өглөө ажилдаа явахдаа гудамжны, манайхаар бол жижиг түц-нээсээ юм их авч байгаа харагддаг. Өглөөний цайгаа ууж амжаагүй хүмүүс тэндээс юм аваад уутанд хийгээд аваад явчихна. Чанасан эрдэнэшиш, янз бүрийн амтлагч түрхсэн бин маягийн хоолнууд их зардаг. Яг нүдэн дээр нь бэлтгэж, хийж өгдөг болохоор тэр юмуу, хүмүүс нь тийм хоолондоо нилээн дуртай шиг санагдсан. Гэхдээ мэдээллийн хэрэгслүүдээр гудамжнаас баталгаагүй хоол хүнс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байдаг юм билээ.
-Урт модонд өлгөчихсөн танхүлү гээд чихрээ их зардаг. Та идэж үзэв үү?
-Үзээгүй. Тэр жимсээ өөрснөө их авч иддэг юм билээ.
-Бээжингийнхний 80, 90-ээд оны гол унаа нь дугуй байсан гэдэг. Одоо бол дугуйтай хүн ховордсон шиг?
-Саяхныг хүртэл дугуй гол унаа байсан юм. Одоо бол ялангуяа хотын төвөөрөө дугуй үнэхээр ховордсон. Дугуйны замаар заримдаа машинууд яваа нь харагддаг. Гэхдээ дугуйны замаар явсан машиныг цагдаа зогсоож торгож байгаатай би таарч байсан.
1 2 3
|