• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 15:45:54    
Ерөнхий сайд Вэнь Жябао Японы үндэсний хуралд үг хэллээ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

 

     Японд айлчилж байгаа Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны өдөр, Японы үндэсний хурлын доод танхимын парламентын их танхимд дээд доод хоёр танхимаас хүрэлцэн ирсэн 400 гаруй депутатад хандан "Найрамдал хамтын ажиллагааны төлөө" сэдвээр үг хэллээ. Энэ нь 22 жилийн хугацаанд, Хятадын удирдагчдын Японы үндэсний хуралд хандан үг хэлж байгаа хамгийн анхны хүн болж байна. Тэрээр хэлэхдээ,

      Өнөөдөр би таны үндэсний хуралд үг хэлэх аз тохиож, дээд доод хоёр танхимын депутад нартай нуур уулзаж байгаадаа их баяртай байна. Энд байгаа та бүхэн мөн Японы өргөн олон ард иргэдэд дотоны мэндчилгээ сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг маань хүлээн авна уу. Урт удаан хугацааны турш Хятад Японы найрамдлын төлөө эрхэм нандин хувь нэмэр оруулсан Японы олон салбарын анд нөхөдөд чин сэтгэлийн талархал болон хүндэтгэл дэвшүүлж байна гэжээ.

1 2 3