Тэрээр хэлэхдээ,
Хятад улс түүхнээсээ ёсоор харилцаж байсагаас биш, хүчээр харилцдагүй, итгэлийг эрхэмлэн эв зүйтэй байх сайн уламжлалтай юм. Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг дээдэлж, энх тайвнаар хөгжих замаар эрс замнаж, эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахыг түлхэн ахиулахаар зохиг шийдэж, хэзээ ч энэ зорилтоо хувиргахгүй гэж би та бүхэнд хариуцлагатайгаар хэлж өгч болно гэжээ.
Үгийнхээ төгсгөлд Вэнь Жябао Хятад Японы найрсаг харилцааг ахиулах үнэнч эрэл хүслээ бялхам сэтгэлээр илтгэсэн байна. Тэрээр хэлэхдээ:
Хятад Япон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд саад харш нугарал бүдрэл учирч байгаа хэдий ч Хятад Япон хоёр орны ард түмний найрамдлын үндэс суурь нь Тайшань уул болон Фүжияама уул мэт хөдлөшгүй юм. Бид гар гараа холболцон, Хятад Японы үеийн үеийн найрамдлын төлөө, Хятад Японы стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааны шинэ байдлыг нээхийн төлөө, Ази тив хийгээд дэлхийн энх тайван хөгжлийн төлөө хамтаар тэмцеэ гэжээ.
Японы үндэсний хурлын дээд доод хоёр танхимын дарга Ёхай Коно, хатагтай Чикагей Оги нар тус тус үг хэлж, 22 жил болсоны дараа Хятадын удирдагч дахин Японы үндэсний хуралд ирж үг хэлж байгааг чин сэтгэлээсээ сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. \Пэрлаймаа, Номин орчуулж, Буян хянав\ 1 2 3
|