• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 15:45:54    
Ерөнхий сайд Вэнь Жябао Японы үндэсний хуралд үг хэллээ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Японы Ерөнхий сайд Абе Шинзо, Гадаад хэргийн сайд Таро Асо нар ч Ерөнхий сайд Вэнь Жябао үг хэлэхийг сэтгэл тавин сонссон байна. Вэнь Жябао хэлэхдээ, найрамдал хамтын ажиллагааны төлөө, хоёр тал Хятад Японы найрамдалт өнө удаан түүхтэй уламжлалыг өвлөн бадруулах хэрэгтэй. 2000 жилийн урт удаан хугацаанд Хятадын үндэстнүүд болон Японы үндэстнүүд харилцан бие биеэсээ суралцан, харилцан туршлагаа солилцож, өөр өөрийн хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлсэн байна. Энэ нь хоёр талын хамтын түүх уламжлал болон соёл иргэншлийн өв болон үлдсэн юм, хувь дахинаар эрхэмнэн нандигнах ёстой гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, найрамдал хамтын ажиллагааны төлөө, аз бус он жилүүд болон түүхийн сургамжийг нэгтгэн дүгнэж бат цээжлэх ёстой. Япон нь Хятадын эсрэг түрэмгий дайн дэгдээж, Хятадын ард түмэнд маш их гай зовлон учруулсан байна. Японы ард түмэнд ч асар их гаслан зовлон учруулсан юм гэжээ.

      Тэрээр цааш нь хэлэхдээ, шинэ түүхэн цаг үед Хятад Япон хоёр ард түмэнд хамтын ашиг сонирхол өдөр ирэх тусам олон болж байгаа бөгөөд хамтаар тулан тэмцэх тулгамдсан асуудлууд ч байгаа юм, хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцаа тогтоох зорилт нь цаг үеийн урсгалтай зохицож, иргэдийн санаа сэтгэлтэй ч нийцэж байгаа юм. Япон Хятадын харилцааг түүхийн шинэ шатанд гаргаж, энх тавнаар зэргэцэн оршиж, үеийн үе сайн байж, харилцан ашигтай хамтран ажиллаж хамтаар хөгжихийг биелүүлэхийн төлөө энэ таван зарчмыг хоёр талаараа баримтлах хэрэгтэй байна гэжээ.

1 2 3