• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-14 15:13:25    
Ордос – өвөг дээдсийн нутаг

CRI

      Ингэж явсаар зорьсон газартаа хүрээд хамгийн түрүүнд үг сольсон хүн нь шатахуун түгээгүүрийн дэргэдэх нийтийн үйлчилгээний газарт үйлчлэгч бололтой монгол эмээ. Эмээ буудал зааж өгч туслаад зогссонгүй тэр хүрэх үнэгүй унаанд дайж өгсөн юм. Хөх хотод бол монгол хүнтэй таарах нь тун ховор шүү дээ. Гэтэл Чингисийн онгонд хүрүүт монгол настантай таарлаа, бас аргагүй л монгол газрын сэвэлзүүр салхи үсийг минь хийсгэн шоглож угтлаа. Хүний олон, агаарын бүгчмээс ямартаа ч түр холджээ.

      2 жилийн өмнө байхаа нэг найз маань Чингисийн онгон ороод ирэхдээ нэг жуулчны шинэ хотхон баригдах гээд барилгыг нь эхлээгүй хир нь зам, талбайг нь гэрэл чимэглэлтэй нь дуусгачихсан байх юм, сонин юмаа гэж ярьж байсан нь санаанд орлоо. Ирийсэн 2 давхар цагаан байшингууд баригдчихжээ. Шинэ хотхоны нэгэн жижигхэн буудалд байрлав. Хамгийн сонирхолтой нь эндхийн кабелиар гардаггүй суваг гэж бараг алга. MTV, Bloomberg, Now, CNN, Channel G гээд 100 гаруй суваг нөгөө алдарт Aljazeera хүртэл гарч байна лээ. Ингээд буудалдаа аяны тоосоо гөвж аваад амрахаар хэвтлээ. Өглөө эртээ гарч Чингисийн онгонд очноо.

1 2 3 4 5 6 7 8