Эрдэнэбулган гэдэг эзэнтэй бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүрээр орлоо. Би хөдөө хонь, үхэр маллаж байсан юм. Мал маллаад хангалттай зоос цуглуулж чадахгүй шүү дээ. Тэгээд ч улсын бодлогоор малыг хашаалж тэжээх болсоор бид малаа цөөрүүлж, орлого улам багассан. Харин 2 жилийн өмнөөс Чингис хааны цогцолбор газрыг улам өргөтгөхөөр болж энэ хавьд мал маллаж байсан бидний газрыг ийм байшингуудаар сольж авсан. Хичнээн их газартай байсан тэр хирээр том байшин авсан. Манайх уг нь тэр хар сүлдний тэнд байлаа. Одоо дэлгүүр ажиллуулж монгол, шинжаан, хятад хүмүүсийн урласан эвэр хутганууд, эсгий эдлэл, хаш гоёл гээд янз бүрийн зүйлсийг зардаг юм. Монгол хүмүүстээ тэр бүр үнэтэй зарж чаддаггүй, сэтгэл цаанаасаа түвддэггүй гэж Эрдэнэбулган хуучлан ярилаа.
1 2 3 4 5 6 7 8
|