Эрхэм хүндэт найз нараа, орхимж нөмөрсөн ноён Ши Гүө лян бол Хятадын эрэн үеийн уран зургийн тавцан дах маш утга агуулгатай хүн юм. Тэрээр шашны ном судар судлахынхаа чөлөө цагаар зураг зурж байдаг бөгөөд одоо Хятадын олон их сургуульд уран зургийн пакультетын онц уригдсан профессороор ажиллаж байна.
Энэ жил 51-тай Ши Гүө лян лам болохоосоо өмнө эрэн үеийн Хятадын хүний дүр төрхийг зурдаг алдарт зураач байсан юм. Тэрээр хүнийг зурахдаа жирийн хүмүүсийн амьдралыг үнэн мөнөөр нь харуулахыг хичээж байдаг. Жишээ нь хөх тариагаа хадаж байгаа тариачин, өөрийнхөө хашаан дотор оёдол оёж байгаа тариачин бүсгүй болон гэрийн тэжээвэрүүд, хөдөөгийн захад гахай худалдаж байгаа тариачин зэрэг зураг нь амьдралын уур амьсгалаар бялхасан байдаг.
1 2 3 4 5 6
|