• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-18 15:09:10    
Эрэн үеийн зурагчин хуушан-Ши Гүө лян

CRI

      1995 онд Ши Гүө лян албан ёсоор үсээ хусуулан, " Ши Хүй чан" гэсэн нэр авч лам болоод, лам болон зурагчин гэсэн хос нэрийдэлтэй болсон юм.

 

      Хятадын уран зургийн түүхэн дээр буддын шашин шүтдэг цөөн бус зураач буй, тэд нарын олонх нь байгалийн уул ус буюу буддын шашины бурханы дүрийг хичээнгүйлэн зуран бүтээж, өөрийн шашины мөр хөөсөн сэтгэл санаагаа илтгэж байдаг. Тэдний уран бүтээлтэй ялгаатай газар нь гэвэл, Ши Гүө лян бол дяликтик үзлийн уран бүтээл зурж, хүний амь нас болон өдөр тутмын амьдралд анхаарал хандуулж байдаг. Тэрээр лам хүний өвөрмөц харцаар тоост ертөнцийн хүн болон тэдний амьдрал ахуйг ажиж, зургийн хэлбэрээр үнэн мөн, өрөвдөгч буянсаг, гоо сайханыг уламжилж байдаг. Би хэдийгээр лам болсон боловч нийгэм, нийтэд чадлынхаа хирээр сайн ажил хийхийг хүсч байна гэж тэрээр ярьж байв. Тэр хэлэхдээ:

 

      " Миний лам болсон зорилго нь өөрийгөө л тоост ертөнцийн бохиндолоос зайлуулахын төлөө биш, бид бас өөрийнхөө тоост ертөнцийн бохиндлоос зайлсан сэтгэгдлээ ертөнцийн хүмүүст хэлж өгөхийн төлөө юм. Учир нь дэлхий ертөнц дээр маш олон сэтгэлийн бохиндолтой, маш олон хэлбэрээр олонд туслан бохиндлоос мултрах зорилгод хүрэх хэрэгтэй юм. Чи хэрбээ үнэн мөн, өрөвдөлт буянсаг, гоё сайханыг уламжлаяа гэж бодсон үед, тавьж орхисон зүйлээ дахин түүж авах хэрэгтэй, дахин түүж авсан бол хариуцалгатай байх хэрэгтэй, чи өөрийнхөө л төлөө биш, энэ нийгмийн төлөө, хүн ардын төлөө байх ёстой" гэжээ.

1 2 3 4 5 6