• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-18 15:09:10    
Эрэн үеийн зурагчин хуушан-Ши Гүө лян

CRI

   

      Нэртэй том багш нар зааж сургасанаар миний зурах түвшин маш түргэн дээшилсэн гэж Ши Гүө лян ярьж байлаа. Өнгөрөгч зууны наяад оны эхэнд Ши Гүө лян Төвийн уран зургийн дээд сургуулийн хятад зургийн пакультетэд мэргэжил дээшлүүлсэн байна. Энэ хугацаанд тэрээр олон удаа хувийн зургийн үзэсгэлэн ажиллуулж, уран зургийн салбарт нэр гарч эхэлсэн байна. Хятадын уламжлалт зургийн үндэс дээр зохих шувтлалттай болохын төлөө Ши Гүө лян наяад оны сүүлчид Канадад хүрч 10 жил амьдарч, өрнөдийн зураг зурах мэргэжлийг сурсан байв. Хэсэг хугацаанд харь нутагт амьдарсан тэрээр маш өнчрөн ганцаардаж, дотоод сэтгэлд нь ямар нэг юмаар тулгуурлахыг хүсэн эрмэлзэж байв. 1995 онд буяны үйл ажиллагааны үдэшлэг дээр нэг лам түүнд, та яг л лам хүн шиг юм гэж хэлсэнд, Ши Гүө лян гэнт ухан орж, хойшдын замаа ухаарсан байна. Тэрээр хэлэхдээ:

      " Тэр лам миний сэтгэлийн үгийг хэлсэн байлаа. Би түүний хэлэхийг сонсоод сэтгэл догдолж, нулмис унагаасан, тэр үед би шашинд маш их сүжиг бишрэлтэй баясан, учир нь харь оронд амьдарч, маш өнчирч байсан, хэл сайн нэвтрэхгүй, найз нөхөд ч цөөн байсан тул шашинд маш ойртож байв. Лам болох энэ хэлбэр, лам хүний амьдралд би маш сонирхолтой байсан бөгөөд өөрөө ч лам болохыг олон жил хүсч байсан юм" гэжээ.

1 2 3 4 5 6