Хятад Оросын найрамдлын аялалын нэгдсэн сурвалжлах тэргэн цуваа аяны замдаа мордлоо гэж Хятадын радио, кино, телевизийн үнднсний ерөнхий газрын дарга Ван Тайхуа мэдэгдэхтэй зэрэг, ХОУР болон Оросын мэдээлэх агентлаг ТАСС зэрэг Хятад Орос хоёр орны хэвлэл мэдээллийн 16 гол гол хэрэгслийн нэгдсэн сурвалжлага хийх хэсгийнхэн Хятадад 30 гаруй хоногийн хугацаатай сурвалжлага хийхээр Бээжингийн Тянь Аньмэнь талбайгаас мордлоо. Хятад Оросын найрамдлын аялалын нэгдсэн сурвалжлагын энэ арга хэмжээ нь Хятад Оросын улсын жилийн арга хэмжээний нэг чухал хамтын ажиллагааны агуулга мөн болох бөгөөд, өнгөрсөн 2006 оны Орос Хятадын найрамдлын аялалын нэгдсэн сурвалжлагын дараа болж байгаа Хятад Орос хоёр орны гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтаар гар бие оролцон ажиллуулж буй нэгдсэн сурвалжлага хийх арга хэмжээ болох юм.
1 2 3 4 5 6 7
|