Оросын Холбооны Улсын Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Хятад Оросын "улсын жил" арга хэмжээний Оросын талын зохион байгуулах комиссын дарга Дмитри Медведев хэлэх үгээ бичгээр ирүүлсэн байна. Оросын ийм олон сурвалжлагчид холын аяны машинаар Хятадын зонхиолох гол гол нутгуудаар өнгөрөх гэж байна. Энэ бол Хятад Оросын харилцааны түүхэн дээр анх болж байгаа үйл хэрэг юм. Энэхүү арга хэмжээ нь Хятад Оросын "улсын жил" арга хэмжээн дэх хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан мартагташгүй үйл хэргүүдийн нэг нь болох юм гэж тэрээр тэмдэглэжээ. Оросын Холбооны Улсаас Хятадад суугаа элчин сайд Сергей Разов сёлол дээр хэлэхдээ: "Оросын сурвалжлагчдын Хятадад хийж байгаа сурвалжлах ажиллагаа нь Оросын ард иргэдэд Хятадын соёлын уламжлалыг нэн сайн ойлгуулж, олон талын хөгжилтэй Хятад улсыг таниулан, Хятадын найрсаг ард түмний өнөөдрийн амьдралын байдлыг гэрчилж, өрнөнгүй хөгжиж байгаа Хятад улсыг дахин шинэ илрүүлэх болно" гэлээ.
1 2 3 4 5 6 7
|