25-ны өдрийн үдээс өмнө, Бээжингийн Тянь Аьмэний өргөн талбайд Хятад Оросын найрамдлын аялалын нэгдсэн сурвалжлагын 40 гаруй сэтгүүлч арав гаруй жип тэрэгний өмнө мөрлөн зогсож мордоход бэлэн болоод байлаа, эдэгээр сэтгүүлчид нь Оросын мэдээлэх агентлаг ТАСС, Оросын дуу хоолой радио зэрэг Оросын гол гол 12 мэлээллийн хэрэгсэл болон Хятадын 4 төв мэдээлэх агентлагаас бүрэлдсэн байлаа. Сар гаруйн хугацаанд тэд Хятадын 15 муж, өөртөө засах район болон олон нэрт аялал жуулчлалын газруудаар нийт 8600 КМ аялж, үндэстнүүдийн уламжлалт соёл болон эдийн засгийн төслүүдийг сурвалжилж, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал болон Хятад Оросын уламжлалт найрамдал ба хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг тал бүрээр мэдээлэх болно.
1 2 3 4 5 6 7
|