• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-13 17:43:09    
Хутунг

CRI

      Монголд байхдаа танилцсан Германы нэг сэтгүүлчтэй би Бээжин хотноо ирээд дахин уулзаж өнөө хир анд нөхдийн холбоотой байдаг юм. Соерен энд Цинхуа их сургуулийн докторонтурт суралцангаа германыхаа нилээн хэдэн том сонинд захиалгаар нийтлэл бичдэг. Тэр бас надтай адилхан ОХУ-д сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн намтартай болохоор бидэнд ижил төстэй сонирхол нилээн бий. Дээр нь би түүний олон чанарыг машид хүндэтгэдэг. Жишээ нь Соерен Монгол Улсыг, хүн ардынх нь соёл сэтгэлгээ гээд олон зүйлийг үнэнхүү сонирхон судална. Тэр монголчууд бидэнтэй холбоотой миний анзаарч олж хараагүй олон сайхан юмыг харсан байдаг нь юм. Бас Соерен дөнгөж 25-хан настай хир нь сурах арга барилыг үлгэр жишээ эзэмшсэн хүн. Өнгөрсөн намар оройхон Бээжинд анх ирээд уулзахад уртаа бужгар шар үс намируулсан тун дэгжин европ залуу байсансан. Харин удалгүй өвлийн шалгалтын хугацаа нь ойртож Соерен бидний хэдэн сэтгүүлчдийн болзоо болдог бямба гаригийн уулзалтаас хэсэг хугацаанд чөлөө авсан юм. Хоёр сар гаруйн дараа Соерен уулзалтад дахин ирэхдээ шалгалтаа амжилттай өгсөн гэсээр ирлээ. Харин нөгөө сайхан буржгар үсийг мулзайтал хусуулчихсан нилээн ядарсан царайтай болжээ. Үсээ арчлах цагаа хэмнэх гэж хусуулсан гэнэ. Харин хятад хэл аялгуу нь мэдэгдэхүйц сайжирсан байсан.

1 2 3 4