Соерений амьдралын бас нэг тал нь бидний сонирхлыг татдаг юм. Бээжинд суудаг ихэнх гадаад хүмүүс хотын төвөөр гайгүй боломжийн гэсэн хорооллуудад байр хөлслөн сууна. Харин Соерен манайхны нэрлэж заншсанаар Чамингийн гудамжны ойролцоо байрлах эртний түүхтэй Qianshi Hutong-д амьдарна. Нэг жилийн дараа докторын зэргээ хамгаалаад нутаг буцахдаа сэтгүүлчийнхээ хувьд Бээжингийн алдарт хутуны тухай тэмдэглэл ном гаргах зорилготой гэнэ. Үнэхээр хутуны үүсэл, түүх, хутуны амьдрал, соёлын тухай өгүүлсэн тэмдэглэл нь хэвлэлтэд бараг бэлэн болсон байна билээ. Тэр хутуны амьдралын тухай сонин ярьсаар бид ч хятадын эртний уламжлалт соёл болсон хутуныг ихэд сонирхон анхаарах болсон юм.
1 2 3 4
|