• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-13 17:43:09    
Хутунг

CRI

      Бээжингийн ихэнх настайчуудын амьдрал хутунтай холбоотой. Олон зууны туршид хутуны соёл дэлгэрэн хөгжиж сая сая хятад хүмүүс хутуны хүмүүжил, соёлыг хүртэж иржээ. Хутуны дундуур явахад наастайчууд хэсэг бүлгээрэ цуглан хөзөр, маажуун буюу хятад шатар тоглож сууцгаахтай элбэг таарна. Харин өглөө эртээ юмуу үдшээр хутунаараа цуглан хятадын уламжлалт тайжичуан дасгалаа хийцгээнэ. Мөн үдшийн намууханд цэцэрлэгтээ цуглацгаан бүжиглэж дуулаладана. Бээжин театрын ари дуулах нь ч бий. Хутун болгоны үүдэнд худалдааны мухлагууд, явуулын тэрэгнүүд төрөл бүрээрээ цэглан янз бүрийн уламжлалт хоол ундаараа үйлчилж шаагилдана. Халаасан чихрэнд дүрэн хэрчиж модонд өлгөсөн төрөл бүрийн жимснүүд, хайрсан жигнэсэн бингүүд, амталсан мөс, модонд өлгөж шарсан шорлог гээд өнөө хир өргөн худалдаалагддаг бүтээгдэхүүнүүд бүгд хутунаас үүсэлтэй.

      Хутуны соёл, амьдралыг харуулсан урлагийн бүтээлүүд ч элбэг байдаг. Лао Шэ гэж хүний бичсэн "Цайны гэр" роман хятадын сонгодог зохиолуудын тоонд зүй ёсоор багтана. Энэ зохиолоор хийсэн зино ч олны сэтгэлд хүрсэн сайн кинонд тооцогддог байна. Бас 1999 онд зохиогдсон "Халуун усны газар нэртэй хутуны залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг дуу олон жил хит дууны нэг болсоор иржээ.

      Өнөөдөр Бээжин хот өндөр өндөр барилгууд сүндэрлэсэн орчин цагийн дэлхийн том хот болсонтой мэдээж маргах хүн гарахгүй байхаа. Харин сайн ажиглавал хутуны амьдралын хэв маяг, соёл орчин үеийн шинэ хорооллуудын амьдралаас ч харагдах юм билээ.


1 2 3 4