Шифу буюу хятадын уран бичлэгийн урлагийн талаар үргэлжлүүлэн танилцуулья.
Харьцангуй цэгцтэй байсан Цинь улсын бичгийг "Их тулга бичиг" /"дажуань"/ гэж нэрлэдэг. Циньши хаан нэгдсэн улс байгуулсныхаа дараа дээрх хоёр бичгийг суурь болгон "Бага тулгар бичиг" /"Сяожуань"/-ийг бий болгон бүх улсын бичгээр тунхаглажээ. Бага тулгар бичиг унших бичихэд харьцангуй хялбар дөхөм болсон гэдэг. Хятадын уран бичлэгт их, бага тулгар бичгийг "жуаньшу" хэмээн нэрлэдэг.
1 2 3 4
|