Хятадын уран бичлэгийн энэ 5 төрөл бичгийн үндсэн хэв маяг, арга барил хэвшин тогтсон боловч бичсэн хүний зан чанар, хүсэл, сонирхол, гоо сайхны мэдрэмж, ур чадвараас шалтгаалан хүн бүрийн бичлэг өөр өөр байдагт уран бичлэгийн онцлог оршдог байна.
Хятадад олон зуун нэртэй уран бичлэгийн мастерууд төрөн гарсан. Тухайлбал Зинь улсын үеийн Ван Си, Тан улсын Жан Сью, Сун улсын Су Дунпо, Юань улсын Жас Мэнфү, Мин улсын Дун Цичан, Чин улсын Жэн Банцяо нарын нэрийг дурдаж болно.
БНХАУ байгуулагдсан цагаас Засгийн газрын дэмжлэгтэйгээр уран бичлэг улам хөгжин, энэ чиглэлийн холбоо, нийгэмлэг байгуулан, төрөл бүрийн үзэсгэлэн семинар болон олон улсын шинжтэй олон арга хэмжээ тогтмол зохион байгуулах юм. Бүх улсын уран бичлэгийн Холбоо энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг хамгийн том байгууллага нь юм билээ. 1 2 3 4
|