• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-18 15:56:35    
Уран бичлэг 2

CRI

    Бага тулгар бичиг нь ном хэвлэхэд бас л төвөгтэй хэвээр байлаа. Цинь төрийн ял шийтгэл хатуу чанга, хэрэгтнийг яллах явдал их байжээ. Энэ үед хэрэгтнийг шүүх үед хэрэглэхэд хялбар энгийн бичиг шаардлагатай болж явсаар шинэ бичиг үүссэн. Шинэ бичгийг "ли шу" гэж нэрлэжээ.

    "Лишу" бичиг хөгжих явцад бас нэгэн бичлэгийн төрөл үүссэн нь таталган бичиг буюу "цаошу" бичиг байлаа. Таталган бичлэгийн онцлог бол ханз үсгийг машид товчлон их хурдан бичих явдал юм. Энэ бичгээр аливаа зүйлийг бичихэд хурдан түргэн бичгийн хүмүүсийн ур чадварыг сорьдог сайн талтай боловч уншихад төвөгтэй, тэр бүр өргөн хэрэглэгддэггүй зэрэг сөрөг талуудтай байжээ. Вэй, Зин, Өмнөд, Хойд Чао улсуудын үед "лишу" бичгийн үндсэн дээр бас нэг өөр төрлийн бичиг үүслээ. Хичээнгүй бичиг буюу "кайшу" бичиг гэдэг энэ бичиг ханз үсгийн бүтэц "лишу" бичигтэй адилхан боловч зурлаг, бичих аргын хувьд өөр, ерөнхийдөө хавтгай хэлбэрээс дөрвөлжин хэлбэрт шилжсэн байна. Суй, Тан улсуудын үед хичээнгүй бичиг улам хөгжин боловсорч үсгийн хэлбэр, бүтэц, бичих арга цэгцэрч хамгийн гол бичиг болж иржээ.

1 2 3 4