Хятад улс 55 үндэстний цөөнхтэй, эдгээр үндэстний цөөнхүүд нь бас олон салбартай юм. Хар хувцастай Жуан бол Хятадын үндэстний цөөнх --Жуан үндэстний нэг салбар юм. Хар хувцастай Жуанчуудын ардын дуу нь цээлхэн цангинасан уянгалаг сонсголонтой юм. Гуан шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы На Пө сяний "Нэй дэ-я" найрал дууны хамтлаг сүүлийн жил Хар хувцастай Жуанчуудын ардын дууг Хятадын олон газрын тайзнаа дуулаад үзэгчдийн сонирхлыг татсан байна. "Нэй дэ-я" найрал дууны хамтлагын дарга Хуан Хэдүн жуан үндэстний хүн биш, гэлээ ч тэр Хар хувцастай жуанчуудын ардын дуу хөгжимд туйлын сонирхолтой. Таван жилийн турш тэрээр найрал дууны хамтлагаа удирдан Хятадын олон газрын тоглолтонд оролцсон юм. Хар хувцастай Жуанчуудын ардын дуу сонсголонтой, маш их онцлогтой, сонсох бүр сэтгэл догдолж байдаг гэж тэрээр хэлж байна.
Хуан Хэдүн цааш нь, Хар хувцастай жуанчуудын ардын дуу зочин угтах дуу, архин дуу гэх зэргээр амьдралын тал талыг хамарсан байдгаас үеийн үед уламжлагдаж ирсэн байна. Дуу нь цээлхэн цангинасан уянгалаг сайхан сонсголонтой юм гэжээ.
1 2 3
|