• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-25 16:52:31    
Хар хувцастай Жуанчууд болон ардын дууны соёл

CRI

    Модон байшингийн өмнөх талбайд залуу эрэгтэй эмэгтэй ирсэн зочинд зориулж тоглолт гаргав. Гүүн ууланд амьдардаг Хар хувцастай жуанчуудын хүн бүхэн дуу хөгжимд авьяастай, ажил хөдөлмөр хайр дурлал , амьдралд болсон бүх зүйлээ дуугаараа илэрхийлдэг. 19 настай жуан охин Ли хайянь "хадны цууриа" гэдэг дуу барив. Энэ нь уулны тэртээ дуу өлгөж дуулах хүнд зориулсан юм гэнэ.

     Тэрээр хэлэхдээ, ууланд ажил хөдөлмөр хийж байгаад ядарвал чулуун дээр суугаад амсхийхдээ дуу дуулж, уулны тэртээгээс хариу дуулахыг хардаг. Манай хоолой сайн байдаг нь ууланд дуулдагтай холбоотой юм гэжээ.

     Уулархаг нутаг нь Хар хувцастай жуанчуудыг сайхан хоолойтой дуунд авьяаслаг үндэстэн болгосон юм.Сүүлийн жилүүдэд Хар хувцастай жуанчуудын ардын дууны соёл орон даяар танилцуулагдсаар энд аялал жуулчлалаар ирэх хүн олширсон байна. Орон нутгийхан ч энэ боломжийг хүлээн авч аялал жуулчлалыг эхлэн хөгжүүлж, Лүн хуа тосгоны айл өрх болгон нөхцөл байдлаа сайжруулан, ардын дуу бүжгийн тоглолтын анги зохион байгуулсан байна. Аялал жуулчлалын үйлс нь Хар хувцастай жуанчуудын амьдралын нөхцөл байдлыг сайжруулснаар айл өрх болгон телевиз, хөргөгч зэрэг орчин үеийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй болж, утас тавьж гадна ертөнцтэй харилцаж нүд нээсэн байна.

     Үндэстний соёл урлагийн нөөц баялгийг уудлан илрүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэн эдийн засгаа дайчлан ард иргэдээ чилээлэг амьдралтай болгох нь манай эцсийн зорилт мөн гэж На Пө сяний албаны хүн Ли Юүнфэн хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/


1 2 3