"Нэй дэ-я" найрал дууны хамтлаг Хар хувцастай жуанчуудын ардын дууны соёлыг Хятад даяар танилцуулсан юм. 2001 онд Гуан шигийн Нань нин хотноо болон Олон улсын ардын дууны уралдаанд тэд анх удаа тайзнаа дуулаад олон нийтийн анхаарлыг татсан билээ. Дараа нь тэд төв телевизид тоглоод Хятад даяар танигдсан байна. Үүнээс хойш нэн олон хүн Хар хувцастай жуанчууд хаа газар ямар орчинд амьдардаг бол? тэдний дуу яагаад ийм сайхан сонсголонтой бэ? гэж сонирхох болсноос На Пө сяньд ирэх жуулчид олон болсон юм.
Гуан шигийн Хар хувцастай жуанчууд голдуу На пө сянд төвлөрч байдаг. Хүн ам нь 200 мянгад хүрэхгүй сяний энэ жижиг хотод Хар хувцастай жуанчууд 60 мянга орчим байдаг. Тэд эрт дээр үеэс хар өнгийг шүтэн биширч хар өнгө нь үндэстнийхэн шинж дэмдэг болж, хэдэн мянган жилийн турш энэ мэтээр уламжлагдсаар иржээ.
Сүүлийн үед манай сурвалжлагч На Пө сяний Хар хувцастай жуанчуудын тосгон—Лүн хуа тосгонд очиж тэдний амьдралтай танилцсан юм.
Хар хувцастай жуанчууд халуун зочирхуу, зочин угтах хэнгэрэгэн дуу холоос сонсогдож, ойртоод ирвэл, Хар хувцастай жуанчууд тосгоны үүдэнд зочныг угтаж сархад барив. Толгойн алчуураас эхлэн өмд цамц, шаахай гутал нь хүртэл өвч хар өнгөтэй, эмэгтэйчүүдийн толгойн мөнгөн эдлэл, хүзүүний мөнгөн зүүлт л нь нарны гэрэлд гялтганан харагдана.
Тосгонд орвол, жуан үндэстний онцлогтой модон давхар байшин харагдана. Энэ байшин нь чулуу модон бүтэцтэй хоёр давхар дүүжин байшин, нэгдүгээр давхар нь бат бэх чулуун тулгууртай гол нь чийг нойтноос сэргийлнэ, хоёрдугаар давхарыг модоор барьж хүн суудаг байна.
1 2 3
|