7-р сарын 1 бол Шянганы эх орныхоо мэдэлд шилжсэн 10 жилийн ойн дурсгалт өдөр юм. 10 жилийн турш Шянган болон Хятадын дотор газрын эдийн засаг соёл зэрэг талын хэлхээ холбоо улам нягт болж, киноны салбарын хамтын ажиллагаа ч өдөр ирхүүеэ олширч, зөвхөн хоёр газрын хамтран үйлдсэн киноны тоо 200-д хүрсэн байна.
Саяхан Шянганы киноны ажилтан нар Шянганы эх орны мэдэлд шилжсэн 10 жилийн ойг дурсгахын төлөө үйлдсэн " Лао Ганы намтар" гэсэн киноог Хятадын эх газарт дэлгэцэнд гаргаж эхэлсэн байна. Уг киноонд Шянганы нэг эгэл жирийн киномеханикчийн 40 жил туршийн амьдралын өөрчлөлт хувьралтыг бичиж, Шянганы эх орныхоо мэдэлд шилжсэн, Азийн банк санхүүгийн хямрал, " Сарс" зэрэг эдгээр том хэргүүдийг харуулж, Шянганчуудын эх орны дотор газарт хайртай байгаа сэтгэлийг харуулсан байна. Энэ киноны гол дүр болсон Лао Ганы хамгийн их хүсэл нь эх газарт хүрч Тян ань мэнь өргөн талбайг нүдээр харах гэсэн болно. Энэ кино нь хөгжилтэй сайхан мөртөө бизнес юмэрлэг " Шянган үнэр амттай" байна.
1997 онд Шянган эх орныхоо мэдэлд шилжсэнээс хойш, хоёр газрын киноны ажилтан нар кино зураг авах, гүйлгээнд орлуулах, кино театр байгуулах зэрэг талаар нааштай хамтран ажиллаж, хоёр газрын хамтран зураг авч үйлдсэн кино 200 болсон байна. 2003 онд Хятадын дотор газарт тасалбарын орлогоор эхний 10-д жагсаагдсан киноны дотор 7-г нь Шянгантай хамтран зураг авсан юм байна. Хятадын киноны гадаадад хөгжүүлэх ажил эрхэлсэн компанийн захирал ноён Ян Бү-тин танилцуулж хэлэхдээ:
Манай орны дотоодын сүүлийн жилүүдэд үйлдсэн киноны доторхи хамтран үйлдсэн кино, ялангуяа Шянгантай хамтран үйлдсэн кино нь, дотор газарт тасалбарын орлогын эхний 10-д жагсаагдсан киноны долоо нь Шянгантай хамтран үйлодсэн кино байгаа юм. Шянгантай хамтран үйлдсэн кино гэвэл: " баатар эр", " арван зүгээс нь бөхсөн", " шөнийн найр", " алтан дэлхийд хулгай дээрэмгүй" , " Маамуугийн төлөвлөгөө", "домог үлгэр" , " долоон жад" зэрэг кино байна. Манай дотор газрынхны Шянгантай хамтран үйлдсэн кино хамгаас олон бөгөөд чанар сайтай, тасалбарын орлого ч өндөр байгаа юм" гэжээ.
1 2 3 4
|