Ян Бү-тин хэлэхдээ, Шянганы зэвсэгийн эрдмийн байлдаант кино дэлхийд алдартай, тэхэд Хятадын дотор газарт баялаг сайхан киноны сэдэв, кино зургийн үзэмжит газар болон кино үйлдэх мэргэжлийн ажилтадтай байдаг болохоор, энэ хоёр давуу талыг уялдуулбал маш сайхан кино үйлдэж болох юм. Жишээ нь Жан И-мүгийн найруулсан " баатар эр" гэсэн кино нь Шянганы өнгөрсөнд үйлдэж байсан зэвсэгийн эрдмийн байлдаант кинотой адилгүй, Хятадын уламжлалт соёлын маш олон зүйлийг оруулсан бөгөөд тус киноонд Шянганы дэлхийд нэртэй том жүжигчнийг урин тоглуулж, мөн олон улсын чанартай чимэглэн диглэснээр, " баатар эр" гэсэн энэ кино Хятад улсад буюу дэлхийд маш сайн үзвэрийн орлого олж, хятад хэлний киноны дэлхий дэх байр суурийг дээшлүүлсэн юм гэжээ.
2005 онд Шянганы алдарт урлагчин Лю Дэ-хуа дотор газрын авьяас чадвартай залуу найруулагчид хөрөнгө оруулан, " галзуурсан чулуу" гэсэн киноны зураг авч үйлдсэн юм. Энэ бол хоёр газрын киноны ажилтадын бас нэгэн амжилттай хамтын ажиллагаа болох юм. Тус киноонд Хятадын дотор газарт гарсан инээдэмт үлгэрийг ярьсан юм. Хэдэн бүлэг хулгайч нэгэн эрдэнийн чулууг хулгайлахын төлөө үүссэн янз янзийн инээдэмт үлгэрийг бичсэн байна. Энэ киноонд Шянганы кино үйлдэх аргыг хэрэглэснээр, маш түргэн айжимтэй, үзэгдэл байдал нь аяндаан, юмэрлэг шогтой болж, тухайн жилд Хятадын бага хөрөнгө оруулж үйлдсэн киноны үзвэрийн их орлого олсон дээд тэмдэглэл бүтээсэн юм. Шянганы Тян ся хэвлэл мэдээлэлийн нэгтгэлийн хязгаардмал компанийн ерөнхий захирал ноён Фэн Юн энэ киноог үнэлж хэлэхдээ:
" Галзуурсан чулуу" гэсэн киноог манай шянганчуудын байр сууриас авч хэлбэл зааг болох юм, энэ заагаас өмнө ийм инээдэмт кино тун цөөн үйлдэж байсан, амжилт олсон жишээ ч цөөн, Хятадын дотор газрын киноны захад иймэрхүү киноог хүлээн авч, амжилт олсон нь ёстой зааг болж байна. Өнгөрсөнд байгаагүй, одоо л гарч байна гэжээ.
1 2 3 4
|