Шянган эх орныхоо мэдэлд шилжсэн 10 жилийн турш, хоёр газрын киноны ажилтадын хамтын ажиллагаа улам олшров. Шюй Сяомин бол Шянганы нэртэй кино найруулагч хүн. Тэр бол бас ч өнгөрөгч зууны 80-аад онд Шянганы киноог Хятадын дотор газарт танилцуулсан анхны бүлэг хүмүүсийн нэг юм. Түүний зураг авсан " Хүө Юаньжя" гэсэн киног Хятадын дотор газрын дэлгэцэнд гаргаад нэг үе үзэгчдийн сонорыг милясан юм. Арван жилийн турш Шянган болон дотор газрын киноны салбарыхны хамтын ажиллагааны тухай тэрээр хэлэхдээ:
Энэ арван жилд Шянганы киноны салбар болон дотор газрын хамтын ажиллагаа, кино хамтран үйлдэх талаар бүр маш их дэвшилтэй болж, маш олон шинэ тэмдэглэл бүтээсэнийг бид наандаж харж байна. Оскардаас ч маш өндөр алдар нэр хүртлээ. Бидний хамтаар үйлдсэн кино эх газарт үзвэрийн орлого хэдэн зуун сая юаньд хүрнэ гэж арван жилийн өмнө бидний санаанд ч ороогүй. Энэ нь манай Хятадын кино маш их дэвшсэн гэснийг харуулж байна гэжээ.
1 2 3 4
|