Бээжин хотын томоохон театруудын нэг Бээжин театрт өнгөрсөн 17,18,19-ний өдрүүдэд "Hulunbuir Fantasy" буюу "Хөлөнбуйрын уран зөгнөл" нэртэй нэгэн тоглолт боллоо. ӨМӨЗР-ны Хөлөнбуйр нутгийн монгол ястан хүүхдүүдийн найрал дууны хамтлагийн тоглолт. Тоглолт эхлэхийн өмнө тайзны өмнө байрлуулсан дэлгэцэн дээр "...Энэ бол шоу төдий тоглолт бишээ. Эндээс та ямар ч жүжиглэл олз үзэхгүй ээ. Хүүхдүүд аав, ээжээсээ, өвөө эмээгээсээ, өвөг дээдсээсээ уламжлан сурч аялж дуулсаар ирсэн тэр л дуу аялгуугаараа дамжуулан танд өөрсдийнхөө ахуй амьдралыг танилцуулж байна. Та түрхэн саатаж бидний амьдралтай, монголчуудын аялгуутай танилцана уу..." гэсэн утгатай анонсыг хятад, англи хэл дээр бичиж тавьсан байлаа.
Энэхүү хамтлаг "Чандмань эрдэнэ" буюу "...нар, сар, одон гурав юу вэ..." хэмээх дуугаараа хятадын төдийгүй олон орны хүмүүсийн танил болсон, нэрт хүн Ч.Бүрэнбаярын санаачилгаар байгуулагджээ. Хамтлагийн нэр "Таван тансаг".
1 2 3 4 5 6 7 8
|