• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-22 18:39:15    
Хөлөнбуйрийн хүүхдүүд

CRI

     Дуучин, хөгжмийн зохиолч Бүрэнбаярын төрж өссөн ӨМӨЗР-ны Хөлөнбуйрын тал нутагт эртнээс нааш орчин, эвэнх, дагуур, буряд, барга гэсэн 5 монгол ястан аймгууд нүүдэллэн амьдарч иржээ. Тэгээд ардынхаа дуу аялгуун дунд өлгийдүүлж өссөний хувиар монгол дуу аялгуугаа дэлхийн сонорт хүргэхсэн хэмээх эрхэм хүслийнхээ эрхээр "Таван тансаг" хамтлагаа байгуулсан гэнэ. Таван тансаг хамтлаг нийт 37 гишүүнтэй, бүгд 5-аас 13 насныхан. Тэдний талаас илүүг нь тал нутагт мал маллаж, эсвэл тайгадаа цаагаа хариулж явахад нь олж авчээ. Тйим ч учраас хамтлагийнхаа онцлогийн талаар уран сайхны удирдаач нь "...хүүхдүүд тал нутагтаа дуулж явсан тэр л хөг эгшгээрээ дуулж байгаа. Гагцхүү тэдний дууг орчин үеийн хөгжим техниктэй уулзуулсанд л манай хамтлагийн онцлог оршино" хэмээн тайлбарлаж байлаа.

1 2 3 4 5 6 7 8