• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-22 18:39:15    
Хөлөнбуйрийн хүүхдүүд

CRI

     Хүүхдүүд үнэхээр өөр өөрсдийнхөө нутгийн аялгуугаар, орчин хүүхэд орчин намба эгшгээрээ, эвэнх хүүхэд эвэнх хэл аялгуугаараа дуулж, бүжиглэж, ярьж байна лээ. Одоогоор хамтлаг урын сандаа гуч гаруй дуутай болжээ. Дуу бүр нь үеэс үед уламжлагдан ирсэн ардын дуунууд. Ардын дуу, бүжиг, тоглоом наадгай, шашны зан үйлийн ёслол зэрэг үзэгдлийг хүүхдүүд орчин үеийн тайзан дээр амилуулжээ.

     Бээжин хотын Бээжин театр 3 өдөр "Таван тансаг" хамтлагын уран бүтээлийн тоглолтоор амилж, нижигнэсэн алга ташилт, гайхаж биширсэн үзэгчдээр дүүрэн өдрүүдийг үдлээ. Тал нутагт төрсөн бяцхан хүүхдүүд монгол ялгуу гэж юу болохыг, монгол үндэсний хувцас гоёл, царай төрх, донж маяг гэж юу болохыг харуулж байна. "...хүүхдүүдийнхээ тоглолт бүрээс би урам авч байна. Эднийгээ дэлхийн тайзанд гаргахаар чармайх болно..." гэсэн найруулагчийн нь үгэнд би лав эргэлзэхгүй болсоон. Энд бас Монгол Улсынхаа уран бүтээлчдийн ажлыг бахархан тэмдэглэхийг хүсч байна. "Таван тансаг" хамтлагийн гаргасан танилцуулга номонд найрал дууны зохиомжийг манай Хүүхдийн ордны найрал дууны багш Ганчимэг хийж, хувцасны загварыг загвар зохион бүтээгч Мөнхбаясгалан урлаж, хөгжимчдээр Баатар, Бямбахишиг, Бойлоо гэсэн Сонгол Улсын уран бүтээлчид хамтран ажиллаж байгааг бичсэн байна лээ.

1 2 3 4 5 6 7 8