Тэр үед би их сургуулийн нэгдүгээр курсын оюутан байсан. Нэг өдөр номын санд ном сонин эргүүлэн сууж байснаа одоо ч тодхон санаж байна. Тэр дундаас манай зэргэлдээ сургуулийн хэвлэн гаргадаг гоё хийцтэй сэтгүүлийг сонирхож билээ. Тэр сэтгүүлийг анх удаагаа олж харсан нь тэр л дээ. Сэтгүүийн арын нүүрт зэргэлдээ сургуулмйн хуулийн ангийг танилцуулсан байсан. Тэр зургуудын дотроос яагаад ч юм тэр охины зургийг би удтал харж билээ......
Сургуулийн амралт эхэлж оюутнууд гэр гэртээ харихаар гэж бужигналдана. Би ч гэртээ харихаар цүнх юмаа аваад гарч билээ. Зуны 7 сар болохоор бүчим гэж жигтэйхэн. Галт тэрэгний буудал дээр хүн гэж хөл тавих ч зайгүй их. Галт тэрэг хөдлөх цаг ойртох тусам хүмүүс бөөн бөөнөөрөө нэмэгдэж ирсээр......
Би цүнхээ үүрэн хөлсөө арчин зогсож байтал галт тэрний будал чиглэн алхан ирж яваа хүмүүсийн дотроос нэгэн танил царай миний харцанд туслаа..... Энэ хэн билээ гэж бодож байснаа би сэтгүүлийн арын нүүрээс харж байсан тэр охин гарцаагүй мөн болохыг танив. Би түүнийг холоос нүд ч ирмэлгүй харж зогслоо. Олон зуун хүний дундаас алхаж гишгихээс авахуулаад хажуудах охинтойгоо ярьж хөөрч яваа нь гээд бүх юм нь миний сэтгэлд тод үлджээ. Охин хүмүүсийн дунд уусан хаашаа одсон нь мэдэгдэхгүй алга боллоо. Галт тэрэг ч хөдлөх болж би купендээ орж 87 дугаартай суудлаа олж сууж авав. Галт тэрэг хөдөллөө. Би цонхоор гадагш харан бодлогширч суув. Удалгүй 85, 86 дугаарын суудалд нэг хүн ирж миний хажууд цүнхээ тавих шиг боллоо. Би эргэж харсан тэр агшинд зүрэх минь хүчитэй лугшиж бараг чихэнд сонсдмоор болсныг одоо ч санаж байна. Саяхан харсан нөгөө охин дүрээрээ мөн байлаа. Сайн байна уу? гэж мэндэлсэн түүний суудал нь 86 дугаартай болохыг мэдээд би дотроо өөрийн эрхгүй инээмсэглэж сууллаа. Ингэж бид хоёр анх танилцсан билээ.....
1 2 3
|