• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-28 14:29:02    
Дурсамж

Хятадын Олон Улсын Радио

 

     Намар сургууль эхэлж би сургуульдаа ирлээ. Нэг өдөр би нөгөө охинтой уулзъя гэж сургуулиар нь очсон юм. Гэвч би түүнийг олж чадсангүй, яагаад ч өдий болтол тэр ирээгүй байлаа. Би түүний тухай байнга дурсдаг болсон юм. Тэр минь надад харагдах болов уу гэж зэргэлдээ сургуулийн хашаагаар очиж олон удаа алхаж үзсэн. Түүнийг байнга сэтгэлдээ тээж явдгыг ангийнхан маань огт мэдэхгүй л дээ. Хичээл ч ихтэй явсаар нэг мэдэхэд гурван жил ард үлджээ. Би түүнийг үгүйлсээр. Сургуулиа төгсөх тэр жил би эрсээр байж тэр охинтой нэг нутгийн нэг оюутантай танилцав. Тэгээд түүнээс нөгөө охины тухай байнга асууна. Түүнийг сайн танина, хоёр жилийн өмнөөс танина, одоо хаана байгааг нь би сураглаж өгъе гэж шинэ танил маань намайг баярлууллаа. Удсангүй тэр надад түүний тухай олон юм ярьж билээ. Тэр гадаад хэл сурахаар гадаад улсад хоёр жил сурч байгаа гэнэ. Энэ өвөл буцан ирж залгаад магистрт суралцах бодолтой байгаа гэдгийг нь сонсоод би баярлаж билээ. Тэр өвлийн Христосын мэндэлсэн баяраар тэр ирснийг сонсоод би уулзахаар очлоо. Сургуулийн үүдээр оронгуут нэг хүн өөдөөс алхан ирж явна. Бид хоёр холоос бие биеэ олж үзэн харц тулгарч билээ. Ойртож ирлээ, гэтэл тэр намайг танилгүй зөрөн өнгөрч анхлдаг байна шүү, би үг хэлэх тэнхээгүй болсон байв. Бид хоёр танихгүй хоёр хүн шиг зөрөөд өнгөрчихлөө шүү дээ. Би дуугүй алхалсаар буцлаа......

     Тэр хичээлээ давтан маш завгүй байгаа дуулдана, удахгүй шалгалт эхлэх болохоор би ч түүнтэй заавал уулзъя гэсэн бодлоо тэвчсээр амралт эхлэнгүүт гэртээ буцсансан.

     Хавар нь эргэж ирээд би нөгөө оюутантай уулзлаа. Шалгалтад тэнцсэнгүй тул тэр залгаж суралцах бодлоо орхин нутагтаа буцаж ажиллахаар явжээ. Одоо нутагтаа байгаа гэнэ, дахиж ирэхгүй бололтой гэж хэл дуулгалаа.

1 2 3