• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-28 14:29:02    
Дурсамж

Хятадын Олон Улсын Радио

 

     Би гүн уйтгаарт дарагдав. Тэгээд сургуулиа төгсгөөд багшийн ажил хийж эхэлсэн юм. Орох хичээл олон ажил ихтэйгээс заримдаа түүний тухай дурсан санахаа мартдаг байлаа. Гэсэн ч энэ олон жилүүдэд түүний тухай дурсамж маань надад ид хүчин болж сэтгэлийг минь түшин тулсаар ирсэн. Би сэтгэлдээ түүнийг хүлээсээр байсан ч юм уу...

     Хэдэн жил өнгөрлөө, нэгэн өдөр миний нөгөө оюутан цагийн найз утасдаж, нөгөө охины гар утасны дугаарыг хэлж өглөө. Би баярлан хөөрч тэр даруйд нь утасдсан юм. Бид хоёр харилцан хэн болохоо танимагц тэр хэсэгхэн зуур дуугүй болж хоолой нь зангирч билээ...... бид эдгээр олон жилийг яаж өнгөрүүлснээ цээжээ уужиртал харилцан ярьж авсан юм. Би тэр өдөртөө түүнтэй уулзахаар болзоо тавьж билээ....

     Тэр өдрөөс эхлэн би уйтгар ганцаардлаас салж, баяр хөөртэй явах болсон юм. Миний сэтгэл ганцхан тэр охиныг л хүлээж ганцаардан үйтгарлаж байжээ. Бид хоёр удалгүй аз жаргалтай гэр бүл болцгоосон юм, тэр охин бол миний хайрт гэргий минь билээ. Тэр удаад сургуулийн үүдэнд уулзаад бие биеэ танихгүй зөрөлдөн явсан түүхээ бид хоёр байнга ярьж хүүхдээрээ шоолуулж суудаг билээ..............


1 2 3