Өнө удаан түүхтэй бөгөөд технологи нь нарийн будлиантай байдаг Мингийн үеийн палантай эдлэл бол Хятадын гар урлалын нэрт бүтээгдэхүүн юм. Ноён Жан Түн-лү Мингийн үеийн палантай эдлэлийг хийж бүтээх бүх технологийг чадамгай эзэмшсэн талаараа Хятад улсад ганц л байгаа урлагчин болохоор, түүнийг " Хятадын палантай эдлэл үйлдэгч том мастер" гэж нэрлэж байгаа юм. Одоо та бүхэнд Жан Түн-лүүг танилцуульяа. Палантай эдлэл бол Хятад оронд л байдаг нэг зүйлийн гар урлалын бүтээгдэхүүн, энэ урлагт хүрэл болон шаазангийн технологийг уялдуулж, мөн уламжлалт гар зурмал зураг болон сийлэх урь мэргэжлийг шингээсэнээр, Хятадын уламжлалт гар урлалын содон гэж үнэлж байна. Энэ палантай эдлэл нь 15-р зууны дунд үеэр, Мин улсын Жинтайгын үед бүтээгдэж, мөн хөх өнгөөр гол дэвсгэрлэдэг учраас " Мингийн үеийн палантай эдлэл буюу Жинтайлан" гэж нэрлэж байна.
1958 онд 16-тай Жан Түн-лү мингийн үеийн палантай эдлэлийн тухай ташиа ойлголттой байсанаас, Бээжингийн палантай эдлэлийн үйлдвэрт орж ажилчин болсон юм. Хараахан багаасаа зураг зурах хорхойтой байсан Жан Түн-лү " Жин Тай лан" гэсэн кино сонирхов. Тэр киноонд палантай эдлэл үйлдэх талаар танилцуулж, палантай эдлэл үйлдэгч урчууд палантай лонхон дээр амьд юм шиг гоё зураг зурч байгааг хараад, палантай эдлэлийг чинь зурж бүтээдэг юм байна гэж эндүү ойлгоод, палантай эдлэлийн үйлдвэрт ажилчнаар орсон байжээ.
1 2 3 4
|