Үйлдвэрийн олонх хүмүүс нь дамжилгын шугам дээрэх ажилчин байсан юм. Тэхэд уламжлалт гар урлагын мэдлэг сурсан Жан Түн-лү үйлдвэртээ буцангууд удирдах ажилд оролцсон байна. Иймээс адил бус ажлын дамжилга болон төрөл бүрийн мэргэжлийг ойлгох азтай болсон байна. Урлагт хорхойтой байдаг Жан Түн-лү 3 жилийн хугацаанд палантай эдлэл хийх бүх технологийг бүгд чадамгай сурч эзэмшсэн байна.
Тэрээр хэлэхдээ: " палантай эдлэл үйлдэх техник маш бэрхтэй, нэг хүн зөвхөн ганц төрлийн мэргэжлийг эзэмшсэн байдаг. Бүх төрлийн мэргэжлийг нь эзэмшсэн хүн 15-р зууны Мин Чингийн үеэс одоод хүрч иртэл нэг ч гараагүй. Сүүлээр нь би үйлдвэрийн орлогч дарга, ерөнхий технологич болж, бүх үйлдвэрийн 13 ажил төрлийн гар урлалын ажлыг удирдсанаар миний мэдлэг нэмэгдсэн мөртөө олон ажил төрлийн онцлогыг нь эзэмшиж, хойшид олон төрлийн технологи уялдсан палантай эдлэл үйлдэж бүтээхэд сайн сайхан үндэс суурь тавьсан гэжээ.
Жан Түн-лү сэтгэл тавин нарийн хянамгай судлан, бусдаас даруу хичээнгүй суралцан, палантай эдлэлийн зураг төслийг зоригтой шинчилж, түүний зураг төсөл хийсэн палантай эдлэл Хятадын гар урлалын том шагналыг олон удаа хүртэж, дотоод гадаадад борлуулагдан, алдар хүнд нь хол ойрд алдаршсан байна. 1988 онд Жан Түн-лүүд " Хятадын гар урлалын том мастер" гэсэн цол олгов.
Гэвч орчин үеийн аж үйлдвэржсэн нийгэм түргэн хөгжиж, хүмүүсийн цэнгүүн болон хэрэглээний зүйл нэн баялаг болохын хирээр, палантай эдлэлийг багтаасан маш олон төрлийн уламжлалт гар урлал аажмаар доройтож, Бээжингийн гар урлалын үйлдвэр 2002 онд дампуурчээ. Уул нь палантай эдлэл үйлдэж байсан 500 гаруй хүн ажлаа сольж, арван хэтхээн хүн палантай эдлэл хийж байлаа. Ийм байдалд палантай эдлэлийн урлаг уламжлал тасрах хямралд тулгарч, Жан Түн-лү сэтгэл төвдөхгүй байв. Тэрээр хэлэхдээ:
" Энэхүү уламжлалт урлагаа хаяж орхих гэж ёстой сэтгэл төвдөхгүй, би насан туршид энэ ажлыг хийж, бас том мастер гэсэн цол хүртлээ. Тий болохоор өөрийн хүчиндээ түшиглэн, өөрийн оюун ухаандаа түшиглэн, палантай эдлэлийн ажил төрлийг хаяж орхихгүйгээр уламжлахаар зориг шийдсэн юм гэжээ.
1 2 3 4
|