Жан Түн-лү энэ тухайгаа эргэн санж хэлэхдээ:
" Тухайн үе үйлдвэрт орсны дараа юу сурахаа мэдэхгүй байв, хүүчүүл палантай эдлэлийн хэвли цутгахыг эхлэн сурав, нимгэн гуулин хавтангаар дүрс бүтээж, лонхны хэвлийг бүтэн нэг жил хийж сурав. Багш маань надад: сайн хийж байна, чармай, хожим өөдтөй сайн ажилчин болж юун магад гэж хэлэв. Би багшаасаа хэзээ зураг зурахыг нь сурах билээ гэж асуусанд, багш надад: залуу минь, энэ ганц зүйлийн эрдмийг насаараа сураад барахгүй шуу, чи бас тийм олон эрдэм сурахыг бодох хэрэггүй гэж хариулсанд, миний сэтгэл хөрж, би энэ мэргэжлийг нь хэцнээн олон жил сурах юм бэ? Энэ янзаар зураг зурж сурах гээч тавигдсан хэрэг гэж бодсон юм гэжээ.
Мингийн үеийн палантай эдлэлийг зурж бүтээдэггүй, палантай эдлэл хийж бүтээхэд зураг төсөл хийх, гуулиар хэвэл хийх, гуулин утасаар цэцгийн хээ бүтээх, галд шатаах, алтдах зэрэг арав гаруй нарийн будлиантай дамжилга өнгрөөнө. Технологийн дамжилгын шугам дээр, нэг ажилчин насаараа зөвхөн ганц дамжилгын ажлыг хийх нь зөндөө байдаг юм байна. Жан Түн-лү насаараа зөвхөн палантай савны хэвлийг л хийх санаагүй, тэрээр зураг зурж сурахыг маш их эрмэлзэж байсан юм банйа.
Өөрийн хүслэнгээ биелүүлэхийн төлөө Жан Түн-лү Бээжин хотын гар урлаг уран зургийн сургуулийн уран зургийн пакультетэд орж суралав. Тэр ангасан хүн ус харсан шиг цаг алдалгүй чармайн суралцаж, дүрс бүтээх зураг төсөл хийх, өнгө будаг тохируулах зэрэг уран зургийн мэдлэг эзэмшсэн байна. Жан Түн-лү сургуулиа төгсөөд үйлдвэртээ буцав, энэ үе Бээжингийн палантай эдлэлийн үйлдвэр нь Бээжингийн гар урлалын үйлдвэр гэж нэрээ халж, палантай эдлэл, хаш эдлэл, зааны ясан сийлмэл зэрэг уламжлалт 13 төрлийн гар урчуудыг цуглуулж, Хятадын уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний хамгийн том бааз болсон байна.
1 2 3 4
|