Хусан модны хаьсаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүн бол орцон үндэстний уламжлалт соёлын нэг юм. Гэхдээ үйлдвэрлэл амьдралын хэлбэр өөрчлөгдөхийн хирээр энэ технологийг эзэмшиж байгаа хүн жил ирэх тутам цөөрч байна. Сүүлийн үед манай сурвалжлагч ӨМӨЗР-ы орцон үндэстний төвлөрөн суугаа Түэ за шян очиж, уг шянгийн устах шахсан энэ гар урлалын бүтээлийг сэргээн хамгаалах ажиллагаа өрнүүлж байгаатай танилцсан юм.
Түэ за шянд бол орцон үндэстний төвлөрөн суугаа нутаг юм. Өглөө уг шянгийн хурлын танхимд Жар гаруй настай эмээ тосгоны залуу бүсгүйчүүдэд хусан модны хальсаар гар урлалын бүтээдхэхүүн хийхийг зааж байлаа. 68-тай энэ настан Ажилүнь гэдэг, Түэ за шянгийн нэрт гар урлачин. Хичээл дууссаны дараа сурвалжлагч түүнийг даган гэрт нь ирэв. Жижиг хайрцаг, хувин, лонх сав зэрэг хусан модоор хийсэн зүйл бүрийн гар урлалын бүтээгдэхүүнийг өрөө дүүрэн тавьжээ. Жижиг усан онгоц, хүүхдийн өлгий хүртэл урлан хийсэн байлаа. Эдгээр бүтээлүүдийг заримыг нь модны өнгөөр нь, заримыг нь зүйл бүрийн будагаар будсан байна.
1 2 3 4
|