• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-12 15:38:01    
Орцончуудын хусан модны хальсаар хийсэн гар урлалын бүтээлийг сэргээн хамгаалах ажиллагаа

Хятадын Олон Улсын Радио

      38-тай орцон бүсгүй Хэ Саожин хэлэхдээ, үүнийг сурч байгаагийн зорилго нь өвөг дээдэсийн соёлын өвийг залгамжлан хөгжүүлэхийн төлөө юм. Ахмад настайчууд цөөрөхийн хирээр энэ урлагийг эзэмшсэн хүн аяндаан цөөн болно, бид сураад цаашид уламжлахыг хүсч байна гэжээ.
Түэ за шянгийн захиргаа нэн олон орцон үндэстэн устах шахсан энэ урлагийг сурахыг урамшуулан дэмжиж, шянгийн хурлын танхимд "хусан модны хальсны гар урлалын курс" эрхэлж, Ажилүнь зэрэг настайчуудыг урьж хичээл заалган сургаж байна.

     Сүүлийн жилд Түэ за шянгийн аялал жуулчлалын үйлс ч нилээд хөгжиж, гадны жуулчид хусан модны хальсаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг сонирхон авах болжээ. Энэ нь орцончуудын уг технологийг хөгжүүлэхэд хөтлөн дайчлах үүрэг гүйцэтгэсэн юм. Өнөө хусан модны хальсаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүний борлуулалт маш сайн байж, хусан модны гар урлалын бүтээгдэхүүн нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дайчилан хөгжүүлж байна гэж уг шянгийн орлогч дарга А- дүн танилцууллаа. /Урангоо орчуулж бэлтгэв/


1 2 3 4