Тэрээр хэлэхдээ, орцончууд эрт дээр үеэс уулны гүнд ан агнан амьдарч ирсэн юм. Уулын битүү ойд хусан мод их ургадаг, хусан модны хальс нь бөх зөөлөн торгонцор тул шаалж аваад амьдрал үйлдвэрлэлд ашиглах олон зүйлийн сав хэрэгсэл хийдэг гэжээ.
50 гаруй жилийн өмнө орцончууд уулнаас буун тал газар нүүн ирж, амьдрал нь маш дөхөм дөт болсон боловч тэр хусан модоор гар урлалын бүтээгдэхүүн хийх мэргэжилээ орхиогүй, өдөр бүр 1—2 ширхэг хийдэг байна. Гэтэл ууланд гарч хусан модны хальс авчирах нь түүнд маш их бэрх ажил болжээ.
Тэрээр хэлэхдээ, өглөө гурав дөрвөн бүсгүйүчүүд нийлээд ундаа хүнс аваад ууланд гарч хусан модны хальс үүрч ирнэ, зам хол тул үүрч ирэхэд тун хүнд байдаг гэжээ.
1 2 3 4
|