Франц улсад шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн бас нэгэн үйл явдал олны анхаарлын төвд байна. Энэ бол Каннын 60 дугаар Кино наадам билээ. Мэдээж кино ертөнцийн аваргууд улаан хивсэн дээгүүр алхаж амьд дүрээ фэнүүддээ харуулан мэндчилэхээс эхлээд Каннын кино наадмын дээд шагнал Дал модны төлөөх өрсөлдөөн нийт 12 өдөр үршэлжлэх юм. Нээлтийн ёслолыг англи, франц, герман хэлийг төгс эзэмшсэн, германы жүжигчин Diane Kruger хөтөлж Palme d`Or цомын эрх олгох 9 шүүгчийг нийтэд танилцуулсан. Ингээд Kruger-н хэлсэн "инээд, нулимс, дуу амтагдсан 12 өдөр" хамгийн хариуцлагатай үедээ орж дүнгээ гаргаж эхлээд байна. Английн кино найруулагч, "Хатан хаан" киноны захирал Stephen Frears, Австралийн жүжигчин Toni Colette, Оскарын шагналт, Туркийн зохиолч Orhan Pamuk, Хонгконгийн жүжигчин Maggie Cheung нарын хүмүүс Palme d`Or-н эзнийг тодруулах эрх бүхий шүүгчдийн суудалд заларсан.
1 2 3
|