Жар дахь тэгш ой тохиосон энэ удаагийн Каннын кино наадам Хонгконгын найруулагч Wong Kar Wai-н "Миний хад жимсэн шөнө" киногоор эхэллээ. Наадмын туршид нийтдээ 85 киног албан ёсоор үзүүлэхээр шалгаруулсан байгаа. Албан ёсны кинонуудтай зэрэгцэн киноны ертөнцийн аваргуудаас эхлээд шинэ залуу уран бүтээлчдийн олон арван шинэ, шилдэг бүтээлүүд үзэгчдэд хүрнэ. Кино наадмын явцад ирэх жилд бүтээгдэх кинонуудаас сонгон санхүүжүүлэх зорилгоор 10 000 орчим бизнесийн салбарынхан цуглаж, кино наадмын үйл явцыг сурвалжлахаар 5000 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна.
Мэдээж тэгш ойгоо давхар тэмдэглэж байгаа кино наадам сурталчилгаа, кино арилжаа, найр наадам дүүрэн өрнөж байгаа нь ойлгомжтой. Зочид буудлууд, амралтын газрууд, наран шаралгын эргүүд дэлхийн кино ертөнцийн акулуудаар дүүрч, баярууд, үдшийн цэнгүүнүүд үргэлжилж, оргилуун дарс ч бялхаж байна. Ододын цугларалттай зэрэгцэн үйлчилгээ, хамгаалалтынхан ч завгүй гүйлдэж байгаа нь ойлгомжтой.
Хятадын кино урлаг түүхэн хөгжлийнхөө 100 жилийн ойг 2 жилийн өмнө буюу 2005 онд тэмдэглэсэн билээ. Өнөөдөр энэ салбар 6 дахь үеийнхний гар дээр хөгжлийнхээ шинэ гарааг эхлүүлээд байна гэж кино судлаачид үзэж байна.
"70-аад оны үед хятадын нийгэм эдийн засагт гарсан их өөрчлөлт, нээлттэй бодлого кино урлагийн амьдралд ч хүчтэй нөлөөлж барууны хэв маяг, техник технолог гүнзгий нэвтэрч эхэлсэн билээ. Харин одоо 3 дахь том өөрчлөлтийнхөө өмнө тулаад байна" гэж "Тяньи" продакшны захирал У И манай радиогийн сурвалжлагчид ярьсан нь бий.
Тав дахь үеийн уран бүтээлчид Жан Имоу, Чэнь Кайгэ, Фэн Сяоган нарын араас 6 дахь үеийн уран бүтээлчид болох Stanley Kwan, Hark Tsui, Wong Kar-wai, Ann Hui нар шилдэг бүтээлүүдээрээ уралдаж байна.
1 2 3
|