Японы Либераль ардчилсан намын дарга Фукуда 25-ны өдөр Парламентын Доод танхимын бүгд хурлаар Японы 91-дэх Ерөнхий сайдаар сонгогдсоны дараахан шинэ Засгийн газраа эмхлэн байгуулсан байна. Шинээр байгуулсан засгийн газар нь олон хүндрэлтэй асуудлууд нүүрлэж байна гэж мөн өдрийн орой болсон хэвлэлийн бага хурал дээр Фукуда хүлээн зөвшөөрчээ.
Хэрэг дээрээ ч ийм юм. Фүкүдагийн засгийн газрын хувьд эн тэргүүнд зохицуулах шаардлагатай 3 ажил байгаа, нэг нь иргэдийн дунд засгийн газар болон Либераль ардчилсан намын нэр хүндийг сэргээх явдал болно.
1 2 3
|