• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-26 17:10:21    
Фукудагийн засгийн газар олон асуудалд нүүрлэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Ерөнхий сайд асан Абегийн тэргүүлсэн засгийн газар эрх барьсан хугацаандаа, "сайн сайхан улс орон байгуулах" "дайны дараахь мехнизмээс ангижрах" зэрэг бодитойтой нийцэхгүй хөтөлбөр хэрэгжүүлэхийг чухалчилж, иргэдийн амьдралтай нягт холбогдсон тэтгэврийн мөнгөний дүрмийг шинээр тогтоох зэрэг асуудлыг орхигдуулсан юм. Үүгээр зогсохгүй Абегийн эрх барьсан хугацаанд, тэтгэврийн мөнгөний төлбөрийн 5 сая гаруй ширхэг тэмдэглэлийг гээж орхигдуулсан ноцтой хэрэг гарч, засгийн газрын дотоодод мөнгө төгрөгийн гутамшигт хэрэг ч тасралтгүй гарснаас болж Абегийн засгийн газарт итгэх итгэл ард түмний дунд буурсан байна. Иргэд, Засгийн газар тэрчлэн Либераль ардчилсан намд итгэл алдсаны улмаар Дээд танхимын сонгуульд Либераль ардчилсан нам нь ялагдсан байна. Ийм хүнд нөхцөлд Фукуда үүрэг хүлээж байгаа юм.

    Мөн ийм байдалд тэрээр Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулж, Абегийн засгийн газрын ихэнх хуучин хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулах болсон байна. Японы шинэ Загсийн газар нь Фукудатай нийлээд 18 бие бүрэлдхүүнтэй. Батлан хамгаалахын сайд болон Соёл шинжлэх ухааны сайд нь шинэ хүн болохоос гадна 13 сайд нь хуучин ажилдаа үлдэж, хоёр сайдыг өөрчлөн томилсон байна. Фукуда, Абегийн хуучин хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулсны ашигтай тал нь тушаалд орсны дараахан нэн даруй ажиллаж чадах багтай болсон хэдий ч нарийн судалж амжаагүй эдгээр гишүүд нь түүнд төвөг тарих эсэхийг сайн мэдэхгүй байна. Засгийн газарт дахин гутамшигт хэрэг гарах юм бол Либераль ардчилсан нам нь Дээд танхимын эзэмшлээ алдахаас гадна, Доод танхимаа хамгаалж чадах эсэх нь ч асуудал болох юм.

1 2 3