• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-26 17:10:21    
Фукудагийн засгийн газар олон асуудалд нүүрлэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хоёрдугаарт, удалгүй хугацаа нь дуусах гэж байгаа "терроризмийн эсрэг онцгой арга хэмжээний тухай хууль"-ийг сунгах явдал болно. Энэ хуулийг 3 удаагаа сунгасан бөгөөд энэ 11-р сарын 1-д хүчингүй болох гэж байна. Ардчилсан нам зэрэг сөрөг намууд үүнийг сунгахыг эсэргүүцэж байгаагаа олон удаа илэрхийлсэн юм. Японы тэнгис дээрх өөрийгөө хамгаалах анги Энэтхэгийн далай дээр нефть хангах ажиллагаа нь Олон улсын хамтын нийгэмлэгт ач холбогдолтой ажиллагаа юм, үүнийг цаашид үргэлжлүүлэхийг хүсч байна гэж Фүкүда 25-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, шинэ Засгийн газар Ардчилсан нам зэрэг сөрөг намтай энэ асуудлаар нухацтай хэлэлцэж, хүчин чармайлт гаргах болно гэжээ.

     Гуравдугаарт, сөрөг намуудтай харилцаагаа хэрхэн зохицуулах вэ? гэдэг нь анхаарал тавиж байна. Энэ нь засгийн газрын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх зангилаа юм. Саяхан болсон Дээд танхимын сонгуульд Либераль ардчилсан нам ялагдаж, Дээд танхимын удирдах эрхээ алдсан юм. 25-ны орой болсон хэвлэлийн бага хуралд Фукудагийн хэлсэн мэтээр, эрх баригч нам нь Парламентад ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна, Түүний засгийн газар нэг алхам буруу хийвэл Либераль ардчилсан нам нь эрхээ алдаж болзошгүй. Иймээс Фүкүдагийн засгийн газарт олон хүндрэл нүүрлэж байна, эрх баригч нам нь олон асуудал дээр сөрөг намтайгаа нягт хамтран ажиллах хэрэгтэй юм. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\


1 2 3