• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 13:33:23    
ХКН шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг бүх талаар туушлуулан хэрэгжүүлнэ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      15-ны өдөр ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао ХКН-ын арван зургадахь удаагаа сонгогдсон Төв Хорооны өмнөөс ХКН-ын 17-р их хурлын төлөөлөгчдөд хандан "Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт өргөн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад шинэ ялалт хийхээр тэмцье" гэсэн сэдвээр тайлан хийсэн байна. 12 хэсгээс бүрдсэн түүний энэ тайлангийн гол агуулгад: Өнгөрсөн 5 жилийн ажлыг эргэн үзэж, Хятадын өөрчлөлт хийж нээллтэй бодлого хэрэгжүүлснээс шааших гучаад жилийн түүхэн замналд онолын талаар дүгнэлт хийж, шинжлэх ухаанчаар хөгжих үзлийн агуулгыг тодрхойлон өгүүлсэн бөгөөд түүнээс Хятадын хөжилд үзүүлэх том чухал ач холбогдол, Хятадын эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, батлан хамгаалалт, дипломот харилцаа, улс орны нэгдэл, намын байгуулалт зэрэг салбарын ирээдүйн ажлын талаар байрлуулалт хийсэн болно.

     Хү Жиньтао тайландаа юуны өмнө дээр удаагийн намын төлөөлөгчдийн их хурлаас хойш ХКН бүх Хятадын ард түмнийг удирдан дагуулж хүрсэн ололт амжилтыг нэгтгэн дүгнэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Энэ 5 жил бол өөрчлөлт хийж нээлттэй байх болдлого хэрэгжүүлж чэнээлэг нийгмийг тал бүрээр байгуулах талаар томоохон ахицтай болсон 5 жил юм. Улс орны эдийн засгийн хүчин чадал ихээр нэмэгдэж, ард иргэдийн амьжиргаа тодорхой хэмжээгээр сайжирч, ажлын байраар хангасан хэмжээ улам өргөжиж, нийгмийн хамгааллын тогтолцооны байгуулалт цаашид эрчимжиж, олон нийтийн эрүүл хамгааллын тогтолцоо, үндсэн эмчилгээний үйлчилгээ байнга боловсронгуй болж, хөдөө нутагт төлбөргүй албан журмын боловсрол бүх талаар биелж байна гэжээ.

1 2 3