
Эдийн засгийн бодлогын тухай ярихдаа, Хятадын хот суурин хоорондын болон адил бус нутаг район хоорондын ард иргэдийн эдэлж байгаа нийтийн үйлчилгээний тэгш бус байдалд чиглүүлэн, Хү Жинь тао цохон тэмдэглэхдээ: олон нийтэд зориулалттай үндсэн үйлчилгээг тэнцүүртэй байлгахыг эрхбиш чухалд үзэж, энэ салбар дахь олон нийтийн санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгож, олон нийтийн үйлчилгээний салбар талаархь оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Соёл, нийгмийн байгуулалтын талаар Хү Жиньтао хэлэхдээ: олон нийтэд зориулалттай соёлын үйлсийг ард иргэдйин соёлын үндсэн эрх ашгийг баталгаажуулах арга зам болгож, оруулалтаа эрчимжүүлж, хөдөө нутаг, алс бөглүү газар нутаг, хот орж ажиллаж байгаа тариачин гаралтай ажилчдын оюуны соёлын амьдралыг баялагжуулахыг хатуу баримтлах хэрэгтэй. Боловсрол болон олон нийтийн эмчилгээ, эрүүл мэндийн ажил үйлсийн олон нийтэд зориулалттай чанарыг хатуу баримтлаж, Засгийн газрын үүрэг хариуцлагыг эрчимжүүлж, санхүүгийн оруулалтыг нэмэгдүүлэн, амьдрал нь хүндрэлтэй айл өрх, хот орж ажил хийж байгаа тариачин гаралтай ажилчдын үр хүүхэд албан журмын боловсролыг эрх тэгш хүртэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. Хот суурины хөдөлмөрчдийн эрх тэгшээр ажлын байраар хангагдах тогтолцоог бүрдүүлж, амьдралын талаар хүндрэлтэй хүмүүст зориулсан ажлын байраар хангах тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэж тэрээр бас дэвшүүлсэн байна.
Орлогыг зүй зохицтой хуваарилах тогтолцоо нь нийгмийн голч шудрага байгаагийн чухал илрэл болно. Иргэдийн орлогын хуваарилалтын талаар оршиж байгаа асуудалд чиглүүлэн Хү Жиньтао хэлэхдээ: үр ашиг болон голч шударга байхын харилцааг сайн зохицуулах хэрэгтэй гэжээ. Хятадын ардчилсан улс төрийн байгуулалтын тухай Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ:
Ардын ардчилал нь социализмын амин судас болно. Олон давхарга салбараас иргэдийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох хүрээ хэмжээг өргөтгөж, иргэдийн үзэл ухамсрын хүмүүжлийг эрчимжүүлж, социализмын ардчилсан хууль зүй, тэгш эрхтэй, чөлөөтэй, шудрага ёсны үзэл ойлгогдохууныг бий болож, намын бус нэн олон шилдэг боловсон хүчнийг сонгон шалгаруулж удирдах тушаалд дэвшүүлэн ажиллуулах хэрэгтэй гэжээ.
Хү Жиньтао тайландаа ХКН-аас Тайваний асуудалд авч байгаа ямагтын зарчимт байр суурийг дахин нотолсон бөгөөд нэг Хятадын зарчмын үндсэн дээр, хоёр эргийн дайсагнасан байдлыг албан ёсоор эцэслүүлэх асуудлыг зөвшилцөж, энх тайвны хэлэлцээр тохиролцохыг ХКН-ын өмнөөс хатуу чанга уриалж байгаагаа илэрхийлжээ.
Дипломат харилцааны талаар Хү Жиньтао хэлэхдээ:
Хятад улс энх тайванч хөгжлийн замаар эх эцэс хэлбэрэлтгүй замнаж, харирлцан ашигтай, хамтаар хөгжих нээлттэй стратегийг эх эцэс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, өөрийн орноо хөгжүүлэхийн зэрэгцээ бас өнөө талын ялангуяа хөгжиж байгаа улс орнуудын анхаарч байгаа зүй ёсны асуудлыг хамтад нь авч зүнэ гэжээ.
ХКН-ын дотоод байгуулалтын асуудал бол уг тайлны эцсийн бүлгийн гол сэдэв болно. Хү Жиньтао тэмдэглэхдээ: намын дотоодын ардчиллын байгуулалтыг нааштай ахиулж, үндсэн шатны намын зохион байгуулалтын удирдах багийн шууд сонгуулийн хүрээ хэмжээг алхам алхамаар өргөтгөнө гэжээ. ХКН хууль дүрэм, сахилга бат зөрчсөн хэргийг хатуу байцаан шалгаж шийтгэнэ. Хууль дүрэм зөрчсөн этгээдийг эрхбиш хуулийн дагуу чанд шийтгэж хэрэгтэй, түүнд яасан ч сул хандаж болохгүй гэж тэрээр онцолжээ.
Энэ удаагийн их хурал нь 7 хоног хуралдана. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний дагуу төлөөлөгчид Хү Жиньтаогийн тайлганасан тайланг хянан шалгаж, "ХКН-ын дүрэм"-д өөрчлөлт оруулсан төслийг хянан хэлэлцэж батлан, арван зургадахь удаагаа сонгогдсон Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооноос дэвшүүлсэн ажлын тайланг хянан шалгах бөгөөд ХКН-ын Төв Хороо болон Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хороог шинээр сонгон гаргах болно. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\ 1 2 3
|