
Уг тайландаа Хү Жиньтао ХКН шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг гүнзгий туушлуулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэж дэвшүүлсэн бөгөөд энэ чухал онолын агуулга, түүний үндэслэлийг дэлгэрэнгүй тодруулан өгүүлжээ. Тэрээр хэлэхдээ: шинжлэх ухаанчаар хөжих үзлийн тэргүүн чухал агуулга нь хөгжлийн асуудал болно. Гол чухал тал нь хүний төлөө байх явдал болно. Үндсэн шаардлага нь хөгжлийг бүх талаар тогтвортой зохицонгуй хөгжил болгох асуудал юм. Үүний үндсэн арга нь бүх талаар нэгтгэн төлөвлөх, тухайлбал: хот суурины хөгжил, адил бус нутаг районы хөгжил, эдийн засаг болон нийгмийн хөгжил, хүн байгаль хоорондын зохицонгуй хөгжихийг нэгтэлтэй төлөвлөж, Хятадын хөгжил болон гадаадад нээлттэй байлгахыг нэгтэлтэй төлөвлөх гэсэн болно гэжээ. Шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн тал бүрд туушлуулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэж ХКН-д тэрээр шаардсан байна.
2020 он гэхэд хүн тутамд оногдох дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний дундаж хэмжээг 2000 оныхоос 4 дахинаар нэмэгдүүлэх, хот суурины оршин суугчдыг бүхнийг хамарсан нийгмийн хамгааллын тогтолцоог үндсэнд нь тогтоох, харьцангуй ядуу байдлыг үндсэнд нь арилгах, хүн бүхэнд эмчилгээ, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ хангах, эрчим хүч, нөөц баялгийг хэмнэх, эклогийн орчныг хамгаалсан үйлдвэрийн бүтэц, өсөлтийн хэлбэр, борлуулалтын хэлбэрийг үндсэнд нь бүрдүүлэхийг хамарсан Хятадын хөгжлийн шинэ зорилтыг Хү Жинь тао бас тайландаа дэвшүүлжээ.
1 2 3
|