Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Параб Мукержее нар 24-ний өдөр Хятадын Харбин хотод уулзалт хийж, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүйцэд солилцож, гурван талын ажил хэрэгч хамтын ажиллгааг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтонд хүрлээ. Гурван талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаарх гурван орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизмийн чухал ач холбогдлыг гурван орны Гадаад хэргийн сайд нар өндрөөр үнэллээ. Уулзалт өндөрлөсний дараа гурван тал мөн хамтарсан албан мэдээ нийтлүүлэв.
1 2 3
|