2002 оноос хойш Хятад, Орос, Энэтхэг гурван орны Гадаад хэргийн сайд нар 6 удаагийн уулзалт хийж, гурван талын хамтын ажиллагаа ч нааштай боллоо. Энэ удаагийн Харбин хотод болсон уулзалт бол гурван орны Гадаад хэргийн сайд нар анх удаагаа Хятадад хийж байгаа уулзалт болно. Уулзалтын дараа гурван орны Гадаад хэргийн сайд нар сэтгүүлчидтэй уулзах үедээ, энэ удаагийн уулзалт баялаг үр дүнтэй боллоо гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Энэ уулзалт баялаг үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Гурван орны Гадаад хэргийн сайд нар гурван талын уулзалтаар хүрсэн үг дүнг дүгнэж, олон улсын болон бүс нутгийн асуудлыг гүнзгий хэлэлцэж, гурван талын ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх талаар чухал нийтлэг ойлголтонд хүрлээ. Гурван орны Гадаад хэргийн сайд нар энэ уулзалттай холбогдуулан хамтарсан албан мэдээ нийтлүүлж, албан мэдээний агуулгын талаар тохиролцоонд хүрлээ гэжээ.
1 2 3
|