• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-25 16:03:46    
Хятад, Орос, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар уулзалт хийв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Тэрээр хэлэхдээ, Хятад, Орос, Энэтхэгийн хөгжил нь дэлхийн энх тайванг хамгаалж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхэд ашигтай, олон улсын дэг журмыг нэн шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэхийн төлөө гурван орон үргэлжлүүлэн чармайх болно гэжээ. Олон улсын асуудлыг олон талт бөгөөд эрх тэгш харилцан ашигтай үндэс дээр зохицуулах хэрэгтэй гэж Оросын Гадаад хэргийн сайд Лавров онцлов. Тэрээр хэлэхдээ,

    Өнөөдрийн баталсан хамтарсан албан мэдээ маань ийм хэдэн талыг онцолсон байна. Тухайлбал, НҮБ-ын байр суурь, гүйцэтгэх үүргийг батжуулан дээшлүүлж, олон талт үзлийг бүх талаар дэлгэрүүлж, дэлхий дахин олон туйлтай байх болон олон улсын харилцааны ардчиллыг санаачлах хэрэгтэй. Ямар ч асуудлыг олон талт, эрх тэгш үндэс дээр зохицуулах хэрэгтэй гэсэн болно гэжээ.

    Гурван талын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх талаар гурван орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизм нь асар их нөөц боломжтой гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Мукержи үзэв. Тэрээр хэлэхдээ, 

    Гурван орны хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө бодитой арга хэмжээнүүд авна гэж гурван тал санал нэгтэй зөвшөөрлөө. Энэтхэг энэ оны 12-р сард шинэ Делид гурван талын аж ахуйн нэгжүүдийн хурал зохион байгуулах бөгөөд 2008 оны эхээр гурван орны албаны хүмүүс болон эрдэмтэн оролцсон геополитикийн стратегийн эрдэм шинжилгээний бага хурал хуралдуулах болно. Гурван талын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх талаар гурван орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизм нь асар их нөөц боломжтой юм гэж би үзэж байна гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\


1 2 3